2009-11-07 10:07:56

Будрах цас хаялан бууж
Буцах үгүй цаг аясанд
Будалт нэмэн шинэ амьдралыг дуудах болно
Зүрхэн хэлбэрт цас хаа нэгтээ
Зүг зүгээр асгарах агшинд
Зүйрлэшгүй сайхныг тань амлах болно
Булбарай бүсгүйн хацарт хайлая хэмээн
Бундан талстай цэвэрхэн цаснууд тэнгэрээс буун
Буцалтгүй тэмц хэмээн аргадан урсах болно...
Дүүгээс нь





